Thursday, March 20, 2014

Бизнес Ланч - анхаарах 7 зүйлс

1.    Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол мөн кофе
“Бизнес ланч” буюу ажил хэргийн зорилготой өдрийн хоолыг жирийн л нэг цайны цагаар иддэг хоолтой хэрхэвч зүйрлэж болохгүй. 5-9 хүний бүрэлдэхүүнтэй болдог уг уулзалт нь хүний биологийн үндсэн хэрэгцээ болох идэх, уух хэрэгцээнд тулгуурладаг учраас амжилттай, хүчтэй нөлөө үзүүлж чаддаг байна. Түүнчлэн уулзалтын хугацаа ярилцаж буй ажил хэргээс хамаарч байдаг тул бизнес ланчид зориулагдсан тусгай мэнюг оройн хоол, өглөөний цайны иж бүрдлийн холимог байдлаар оруулж өгдөг байна.
2.    Хэлэлцэх асуудлууд ба зорилго
Ихэнх тохиолдолд хүмүүс хоол идэх явцдаа уулзалтын зорилгоо умартдаг. Бизнес ланчийн хувьд үргэлж мэдэж байх ёстой нэг зүйл нь хэлэлцэх асуудлуудаа санахгүй байх нөхцөлд орохгүйн тулд жагсаалт гарган бичиж байх ёстой. Уулзалтын гол зорилгоо үргэлж санаж хоол идэх асуудлыг хоёрдугаарт тавьж байж ёстой.
3.    Энэ зөвхөн бизнес, хувийн асуудал биш
Хоол хүнс нь бидэнд тав тухтай байдлыг мэдрүүлдэг. Харин хүний төрөлх араншин нь тав тухтай байдалд үндсэн зорилгоо умартах, ажил хэргийн зорилгоо хойш тавих хандлагатай байдаг. Иймээс дараагийн бизнес ланчид орохоосоо өмнө энэ талаар сайн бодож байгаарай. Үүнээс осолтой  нэг зүйл гэвэл хоол идэж тайвширсан үедээ хүмүүс бизнес бус хувийн асуудлаа ярьж эхэлдэг. Гэвч энэ бол болзоо биш зөвхөн ажил хэргийн уулзалт маш сайн санаж хэлэлцэх асуудлынхаа жагсаалтын дагуу ярилцаж байгаарай.
4.    Согтуурахаас зайлсхий
Өдөр дунд согтуурахаас өөр хүний бүтээмжийг хүчтэй бууруулдаг зүйл үгүй юм. Түүнчлэн та хоолын дараа ганц хоёрхон хундага Мартини сүртэй нөлөө үзүүлэхгүй гэж бодож болох юм. Гэвч танд уучлаарай гэж хэлмээр байна. Дусал согтууруулах ундаа таны ажлын бүтээмжийг бууруулаад зогсохгүй гол зорилго болсон бизнес уулзалтыг тань юу ч үгүй үрэн таран хийх аюултай гэдгийг сайн санаж авах хэрэгтэй. Таны уулзалт хийж буй эсрэг тал согтууруулах ундааг таашаадаг ч эс таашаадаг ч аль аль нөхцөлд таны уулзалтын зорилго үр дүнгүй болж нуран унана гэдэгт бат итгэ.
5.    Дүр төрхөндөө анхаар
Хооллох үеийн соёл болоод өөрийн биеэ авч яваа байдалдаа маш сайн анхаарал хандуулж байгаарай. Таныг хүй нэгдлийн үеийн хүн биш гэдгийг зөвхөн хоолны үеэр хэрхэн биеэ авч яваа байдлаар тань уулзалт хийж байгаа тал дүгнэдэг юм. Өндөр боловсролтой, соёлжсон хүмүүсийн хувьд тухайн шинж тэмдгүүдийг шуудхан хараад ойлгож чаддаг бол бусад хүмүүсийн хувьд ухамсар нь өөрөө мэдэрч ойлгодог байх жишээтэй.
6.    Нөгөө талын яриаг сонс


Хэн ч өөрийн хүсэл сонирхлыг байнга ярьж байгаа хүнийг сонсохдоо таатай бус байдаг. Хүний араншинд гайхалтай гэмээр зүйлс байдгийн нэг нь хамгийн сайн харилцан ярилцагчаар өөрийнх нь яриаг маш сайн анхааралтай сонсч, түүнд нь өөрийн бодлоо хуваалцан хариулт өгч чаддаг хүмүүсийг сонгосон байдаг. Өөрөөр хэлбэл ихэнх тохиолдолд гайхалтай ярилцагч нь ердөө л сонсож чаддаг хүмүүс байдаг. Энэ ч утгаараа та сайн сонсогч байж чадвал таны бизнес уулзалтын амжилт нэг алхамаар ойрхон байна гэсэн үг юм.
7.    Төлбөр тооцоог хий

Бизнес уулзалт хийхийг хүссэн тал мэдээж төлбөрийн хуудсыг түрүүлж авах ёстой. Тийм ч учраас төлбөрийн хуудас ирмэгц уучлалт гуйж босоод кассанд төлбөрөө хийх эсвэл зөөгчөөр төлбөрийн картаа өгч явуулах нь зөв алхам болно. Түүнчлэн хошигнолын байдлаар ч хамаагүй хэн нэгэн уулзалт хийсэн хүндээ төлбөрийн тооцоо хийсэн гэдгээ хэлж огтхон ч болохгүй. Учир нь харилцагч тань мөнгөн төлбөрөө хуваах саналтай байна эсвэл мөнгөгүй хэмээн дорд үзлээ гэж ойлгох магадлал өндөртэй юм. Тиймээс түүнийг эвгүй байдалд оруулж цаашдын бизнесийн хамтын ажиллагаагаа баллахгүйн тулд амаа хамхиж байх ёстойгоо санаарай.